Description
Comet Lubricant нь шоо илүү маш хурдан, удаан хугацаанд тогтвортой эргэхэд зориулагдсан speedcube тос юм. Энэ тос нь шоонд хурд нэмэхэд чиглэсэн бөгөөд эргэлтийг илүү гөлгөр, хөнгөн болгодог.
Comet тос нь хурдан эргэлт өгдөг ч “gummy” буюу наалдамхай мэдрэмж нэмдэггүй тул шооны анхны мэдрэмжийг өөрчлөхгүйгээр хурдыг нэмэхэд тохиромжтой. Мөн бусад ижил төрлийн тоснуудтай харьцуулахад нөлөө нь илүү удаан хугацаанд хадгалагддаг.
Энэ тос нь бүх төрлийн twisty puzzle-д ашиглах боломжтой.
Ихэнх тохиолдолд ойролцоогоор 6 дусал хийхийг зөвлөдөг. Ингэснээр шооны эргэлт илүү хурдан болж, үрэлтийг багасгана. Хэрэгцээ гарвал дахин нэмж хэрэглэж болно.
Comet тосыг бусад төрлийн шоо тоснуудтай хамтад нь хольж ашиглах боломжтой бөгөөд ингэснээр өөрийн хүссэн эргэлтийн мэдрэмжийг гаргах боломжтой.
Энэ бүтээгдэхүүн нь хоргүй, арьсанд аюулгүй боловч залгихаас зайлсхийх хэрэгтэй.















Одоогоор сэтгэгдэл алга.