Description
Lunar Lubricant нь силикон суурьтай, маш хурдан эргэлт өгдөг шооны тос юм. Энэ тос нь шоог илүү хөнгөн, хурдан, удаан хугацаанд жигд эргэх мэдрэмжтэй болгоход зориулагдсан.
Lunar тос нь water-based тоснуудтай харьцуулахад илүү зөөлөн, гөлгөр мэдрэмж өгдөг бөгөөд олон cuber-уудын дуртай тосны нэг юм. Шооны дотор үрэлтийг багасгаж, эргэлтийг илүү жигд болгодог.
Энэ тос нь бүх төрлийн twisty puzzle-д тохиромжтой бөгөөд ялангуяа том шоонууд (big cubes) дээр маш сайн ажилладаг.
Ихэнх тохиолдолд ойролцоогоор 6 дусал хийхийг зөвлөдөг. Хэрэглэсний дараа шоо илүү гөлгөр эргэж, үрэлтийг багасган, гүйцэтгэлийг сайжруулна. Хэрэгцээ гарвал дахин нэмж хэрэглэж болно.
Lunar тосыг бусад төрлийн шоо тоснуудтай хамтад нь хольж ашиглах боломжтой бөгөөд ингэснээр өөрийн хүссэн эргэлтийн мэдрэмжийг гаргаж болно.
Энэ бүтээгдэхүүн нь хоргүй, арьсанд аюулгүй боловч залгихаас зайлсхийх хэрэгтэй.


















Одоогоор сэтгэгдэл алга.