Description
Speed Lube (Weight 1 / Weight 3 / Weight 5) нь speedcube-д зориулсан силикон суурьтай тос бөгөөд шооны эргэлтийн хурд, хяналт, мэдрэмжийг өөрийн хүссэнээр тохируулах боломжийг олгодог. Speed Lube нь олон cuber-уудын хэрэглэдэг алдартай тос бөгөөд илүү удаан хугацаанд тогтвортой эргэлт өгөхөд зориулагдсан.
Энэхүү тос нь 8 өөр зузаантай (weight) хувилбартай байдаг. Тоо ихсэх тусам тос илүү өтгөн болж, шооны эргэлт илүү жигд, хяналттай болдог. Харин бага weight нь илүү хөнгөн, хурдан эргэлт өгдөг.
Cubers ихэвчлэн өөр өөр weight-үүдийг хольж ашигладаг. Жишээ нь core дээр илүү өтгөн тос, piece дээр илүү шингэн тос хийх нь хурдан бөгөөд жигд мэдрэмж үүсгэдэг.
Speed Lube нь бүх төрлийн twisty puzzle-д ашиглах боломжтой бөгөөд ялангуяа том шоонууд (big cubes) дээр сайн ажилладаг.
Ихэнх тохиолдолд тодорхой хэмжээгээр дусааж ашиглах бөгөөд хэрэглэгч өөрийн хүссэн эргэлтийн мэдрэмжээс хамааран хэмжээг тохируулж болно. Шаардлагатай үед дахин хэрэглэж болно.
⚠️ Анхаарах зүйл
Speed Lube нь шооны тохиргоо, задлах угсрах туршлагатай хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Хэрэв анх удаа тос хэрэглэж байгаа бол хэрэглэхэд илүү хялбар Cosmic төрлийн тоснууд тохиромжтой байдаг.
Хувилбаруудын ялгаа
Weight 1
Хамгийн шингэн хувилбар. Шооны эргэлтийг илүү хурдан, хөнгөн болгоход тохиромжтой.
Weight 3
Дунд зэрэг зузаантай. Хурд болон хяналтын тэнцвэртэй мэдрэмж өгдөг.
Weight 5
Илүү өтгөн бүтэцтэй. Шооны эргэлтийг илүү жигд, тогтвортой, хяналттай болгодог.
Эдгээр тоснуудыг дангаар нь эсвэл хооронд нь хольж ашигласнаар өөрийн хүссэн speedcube мэдрэмжийг бий болгох боломжтой.
Энэ бүтээгдэхүүн нь хоргүй, арьсанд аюулгүй боловч залгихаас зайлсхийх хэрэгтэй.

























Одоогоор сэтгэгдэл алга.